/ Мэдээллийн ил тод байдал / Үйл ажиллагаа / 2020 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

2020 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

(2020 оны эхний 11-р сард)

2020.11.30

                        Даланзадгад

 

              

Нэг. ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТАЛААРХИ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ:

 

        Тус  цагдаагийн газарт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр  сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 3054 гомдол мэдээлэл хүлээн авсан нь урьд оны мөн үеэс 245 нэгжээр буюу 8.0 хувиар өссөн.

        Гэмт хэргийн шинжтэй 918 гомдол мэдээлэл хүлээн авсан нь урьд оны мөн үетэй харьцуулахад 67 нэгжээр буюу 7.2 хувиар өссөн байна.

        Гэмт хэргийн шинжтэй 545 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 349 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай Прокурорын хяналтанд хүргүүлж, 4 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн бол одоо ажиллагаанд 20 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна.

            

        Зөрчлийн шинжтэй 2136 гомдол мэдээлэл хүлээн авсан нь урьд оны мөн үеэс 178 нэгжээр буюу 8.3 хувиар өссөн байна. Зөрчлийн шинжтэй 451 гомдол мэдээллийг татгалзаж, 1460 гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээсэн болон хялбаршуулсан журмаар шийдэж, 80 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, одоо ажиллагаанд 14 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна.

 

Хоёр. БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ:

 

        Аймгийн хэмжээнд 457 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс -29 нэгжээр буюу -6.0 хувиар буурсан байна.

        Гэмт хэргийн илрүүлэлт 52.1 хувьтай байгаа нь урьд оны мөн үетэй ижил түвшингийн үзүүлэлтэй байна.

 

        Хөнгөн гэмт хэргийн илрүүлэлт 367 буюу 51.9 хувьтай бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс -5.2 хувиар буурсан.

        Хүнд гэмт хэргийн илрүүлэлт 90 буюу 52.9 хувьтай бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс -23 хувиар өссөн байна.

 

        Хэргийг өнгөөр авч үзвэл:

  • Хүний амьд явахын эрхийн эсрэг гэмт хэрэг 15 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс -1 нэгжээр -6.2 хувиар буурсан,
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 175 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 18 нэгжээр 10.2 хувиар өссөн,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс -6 нэгжээр 31.6 хувиар буурсан,
  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 184 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 11 нэгжээр 6.0 хувиар өссөн,
  • Тээврийн хэрэгслийн хулгайлах гэмт хэрэг 10 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 6 нэгжээр 2.5 дахин өссөн,
  • Иргэдийн өмчийн хулгайн гэмт хэрэг 92 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 6 нэгжээр 2.1 хувиар өссөн,
  • Тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 37 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс -16 нэгжээр -30.2 буурсан үзүүлттэй байна.

 

 

Гэмт хэрэг үйлдсэн байдлыг авч үзвэл:

  • Хүүхэд оролцсон гэмт хэрэг 5 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс -5 нэгжээр 2 дахин буурсан,
  • Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 60 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 11 нэгжээр 18.3 хувиар өссөн,
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 134 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 6 нэгжээр 4.5 хувиар өссөн,
  • Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгсэн гэмт хэрэг 25 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 12 нэгжээр 48.0 хувиар өссөн,
  • Галт зэвсэг ашиглаж үйлдэгдсэн гэмт хэрэг 2 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс -7 нэгжээр 4.5 дахин буурсан,
  • Гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 42 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс -24 нэгжээр 36.3 хувиар буурсан,
  • Орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 180 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс -35 нэгжээр 19.4 хувиар өссөн байна.

 

        Гэмт хэргийн улмаас 214 хүн гэмтсэн нь урьд оны мөн үеэс 1 нэгжээр буюу 0.4 хувиар, 29 хүн нас барсан нь урьд оны мөн үеэс 3 нэгжээр буюу 9.3 хувиар, 429 хүн хохирсон нь урьд оны мөн үеэс 72 нэгжээр буюу 14.3 хувиар тус тус буурсан байна.

 

        Гэмт хэрэг үйлдсэн байдлыг гарагаар нь авч үзэхэд Даваа гаригт 66 буюу урьд оны мөн үеэс 14 нэгжээр 17.5 хувиар буурсан, Мягмар гаригт 83 буюу урьд оны мөн үеэс 29 нэгжжэр 40.9 хувиар өссөн, Лхагва гаригт 55 буюу 8 нэгжээр 14.7 хувиар буурсан, Пүрэв гаригт 62 буюу 12 нэгжээр 11.7 хувиар буурсан, Баасан гаригт 70 буюу урьд оны мөн үеэс 12 нэгжээр 24.0 хувиар буурсан, Бямба гаригт 60 буюу урьд оны мөн үеэс 8 нэгжээр 12.5 хувиар буурсан, Ням гаригт 61 буюу урьд оны мөн үеэс 11.4 хувиар буурсан байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн байдлыг цагаар нь авч үзэхэд 06-14 цагт 104 буюу урьд оны мөн үеэс 14.7 хувиар буурсан, 14-19 цагт 117 буюу урьд оны мөн үеэс 1.7 хувиар өссөн, 19-22 цагт 64 буюу урьд оны мөн үеэс 16.8 хувиар буурсан, 22-06 цагт 172 буюу урьд оны мөн үетэй ижил түвшинд байна.

 

 

 

 

 

ТАНИЛЦУУЛГА БИЧСЭН: МЭДЭЭЛЭЛ СУДАЛГААНЫ МЭРГЭЖИЛТЭН,

ЦАГДААГИЙН ДЭСЛЭГЧ                                                           Ё.ОТГОНТУЯА

 

 

ХЯНАСАН: ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТАСГИЙН ДАРГА,

ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА                                              Д.НАРАНГЭРЭЛ

 

 

ТАНИЛЦСАН: ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА,

ЦАГДААГИЙН ХУРАНДАА                                                       Н.МИШИГДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна