/ / ГАЛТ ЗЭВСГИЙН БҮРТГЭЛ, ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ.

ГАЛТ ЗЭВСГИЙН БҮРТГЭЛ, ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ.

"Зэвсэг-2023" нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсгийг гэрчилгээний хамт харьяа цагдаагийн газар, хэлтэс, тасаг, хэсэгт биечлэн бүртгүүлнэ үү.
Галт зэвсгээ бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Галт зэвсгийн гэрчилгээ
2. Иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/
3. Галт зэвсгээ биет байдлаар авч ирэх
Заагдсан хугацаанд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй болон бүртгэлгүй галт зэвсэг эзэмшсэн, ашигласан бол Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна