/ / ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ

ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол улсын Хууль зүйн, дотоод хэргийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/93 дугаар тушаалаар цагдаагийн байгууллагын “Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах уралдааны удирдамжийн дагуу цагдаагийн газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан хэсгийн төлөөлөгч нарынхаа албандаа хандах хандлага, албаны үнэлэмжийг дээшлүүлэх, ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх, ажил мэргэжлийн ур чадварыг шалгах зорилгоор “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2017” алба хаагч шалгаруулах тэмцээнийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
“Шилдэг хэсгийн төлөөлөгч-2017” шалгаруулах уралдаанд хэсгийн төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан гэмт хэрэг илрүүлсэн байдал, бие бялдар, сэтгэн бодох чадвар, компьютерийн мэдлэг, тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар, хууль эрх зүйн мэдлэг, тэсвэр тэвчээр зэрэг үзүүлэлтээр дүгнэн нийт 16 хэсгийн төлөөлөгч оролцосноос Гашуун Сухайт хилийн боомт хариуцсан төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Пүрэвсүрэн 3 дугаар байр, Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Дөлгөөн 2 дугаар байр, Ноён сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Бямбадорж 1 дүгээр байранд тус тус шалгарсан байна.
Тус тэмцээнд түрүүлсэн хэсгийн төлөөлөгчид Цом, өргөмжлөл, алтан медаль, Уаз фургон авто машинаар, 2 дугаар байранд өргөмжлөл, мөнгөн медаль 240.000 төгрөг, 3 дугаар байранд өргөмжлөл, хүрэл медаль, 120.000 төгрөгөөр шагнаж урамшуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна