/ / Шинэ жилийн баяраар архинаас татгалзахыг анхааруулж байна.

Шинэ жилийн баяраар архинаас татгалзахыг анхааруулж байна.

Шинэ жилийн баяр ойртон ирж байгаатай холбогдуулан иргэдийг дор бүрнээ сэрэмжтэй байж, архи согтууруулах ундааг ихээр хэрэглэхгүй, хэрэглэсэн уедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх сэрэмжлүүлгийг тогтмол цагдаагийн газраас анхааруулдаг. Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч шөнөдөө гадаа -25 хэм болж, цагдаагийн байгууллагад саатуулагдан эрүүлжүүлэгдэх иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна, яагаад гэвэл Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баяраа тэмдэглэж, шилдгээ тодруулан шагнаж урамшуулж, та ч бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж шагнуулж байгаа. Гэвч баяр цэнгэл хавтгайрч, хамт олноороо архидан согтуурах явдал өдрөөс өдөрт нэмэгдсээр, баяр ёслолын өдрүүд албан байгууллагуудын шинэ жил, цагаан сар, мартын 8, цэргийн баяр гээд хаврыг хүргэдэг.

Өнгөрөгч оны 12 дугаар сард цагдаагийн байгууллагад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 103 жолоочийг илрүүлэн журамлаж, архидан согтуурсан, гудамж талбай, олон нийтийн газар, гэр орон ахуйн хүрээнд танхайран зөрчил гаргасан 16 иргэдийг саатуулан, цаашид учирч болох байсан зам тээврийн хэрэг, осол, гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Түүнчлэн жолооч согтуугаар автомашин жолоодохоос гадна явганаар архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гудамж зам талбайд осгох хөлдөх, халдлагад өртех, гэмт хэргийн золиос болох зэрэг байдлаар иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цагдаагийн байгууллагад жил бүр бүртгэгддэг байна. Шинэ жилийн баяраараа байгууллагын тэргүүний ажилтнаар шалгарсан эмэгтэй баярын үдэшлэгээ тараад харих замдаа гудамжинд осгож амь насаа алдсан, баяр ёслолын арга хэмжээн дээр хамт байсан нөхөдтэйгөө архидан согтуурсны улмаас маргалдаж, харихаар гарч явах үедээ осгож амь насаа алдсан зэрэг баярын арга хэмжээний үеэр архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө хянах чадваргүй байх үед гудамж талбайд осгож эндэх, бусдын гарт амь насаа алдах зэрэг харамсалтай явдал гарч байсныг мартаж болохгүй. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болох бусдад эд зүйлээ дээрэмдүүлэх зэрэг эрсдэл байнга таныг дагаж байдаг.
Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагууд баяр ёслолоо тэмдэглэхдээ баярын үйл ажиллаагаагаа цогцоор нь зөв аюулгүй зохион байгуулах, тэднийг эрсдлээс хамгаалах үүргээ ухамсарлах шаардлагатай байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Тухайлбал: Ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах, гэмт халдлага, золгүй явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд нэгдсэн унаагаар үйлчлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, дуудлагын жолооч болон найз нөхөд, ар гэрийнхэнийг дуудан хүлээлгэж өгөх зэргээр урьдчилан сзргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна. Та бүхний гэр бүлийн хэн нэгэн шинэ жилийн баярт оролцохоор явсан бол заавал очиж аваарай. Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол хэзээ ч жолоо бүү барь.

#Архигүй_хамт_олон
#Архигүй_шинэ_жил

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна